Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх замыг 10-нд нээнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх 0.7 км авто замын ажил хэвийн үргэлжилж байна.

Явган хүний замын ажил болон авто замын суурь хучилтын ажил хийгдэж дууссан бол өнгө асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа юм. Тус замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээхээр төлөвлөжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд шинэ авто зогсоолын суурь хучилт өнөөдрийн байдлаар 70 хувьтай явж байна гэж Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

 

 

 

Зураг
17 | 18 | 20 цаг