Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн хааны титэм хулгайд алдагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагийн үд дунд Стокгольм хотын баруун хэсэгт оршдог сүмээс Шведийн хааны титэм хулгайлагджээ.

Тухайн үед сүм нээлттэй, олон нийтэд үнэт эд зүйлсийг үзүүлж байсан гэнэ.

Сүмээс нийт хоёр ширхэг титэм, эрх мэдлийг билэгддэг нэг бөмбөлөг алдагдсан байна. Алт, үнэт чулуугаар чимэглэсэн эдгээр үнэт зүйлс нь 1600-аад оны эхэн үед амьдарч байсан Карл IX хаанаас өвлөгдөж ирсэн эдлэл ажээ.

Гэрчүүдийн мэдүүлснээр сүмээс хоёр эрэгтэй хүн гүйж гарч ирээд моторт завиар зугтсан байна.

Одоо цагдаа нар хулгайчдыг эрэн сурвалжилж байгаа ч ул мөр олоогүй байгаа гэнэ.

Цагдаа болон сүмийн хүмүүс хулгайлагдсан эд зүйлсийн үнэ цэнийг хэлж чадахгүй байгаа ажээ. Шведийн цагдаагийн төлөөлөгч Томас Агневик “Эдгээрийг ямар үнэтэй болохыг хэлэх маш хэцүү. Үнэлэхийн аргагүй давтагдашгүй эд зүйлс юм” гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Сүмийн ажилтан Катарина Фройд уг хулгайг “эдийн засгийн болон соёлын үнэ цэнийн хувьд үлэмж хэмжээний хохирол” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian