Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны уран гулгагч амиа алдсанд Өмнөд Солонгосын тамирчид эмгэнэл илэрхийлцгээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Солонгос гаралтай Казахстаны уран гулгалтын тамирчин өчигдөр Алматы хотод хутгалуулж амиа алджээ.

Энэ жил 25 нас хүрээд байсан Денис Тэн нь 2014 оны Өвлийн Олимпийн эрэгтэй ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль хүртэж байв. Тэр Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мин Кюн Хо хэмээх түүхэн хүний гуч хүү байжээ.

Энэхүү эмгэнэлт мэдээг сонссон Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчид өнөөдөр өглөө эмгэнэл илэрхийлцгээсэн байна.

Тэдний нэг уран гулгалтын од Ким Юна өөрийн инстаграм хуудсанд Денис Тэнтэй авхуулсан зургаа оруулж, англи, солонгос хэлээр эмгэнэлийн үгс бичжээ.

Мөн 2017 оны Азийн Наадмын аварга Чой Да Бин, Өмнөд Солонгосын гурван удаагийн аварга Ли Жун Хён нар Казахстаны тамирчинтай авхуулсан зургаа сошиал сүлжээнд нийтэлж, эмгэнэн гашуудацгаасан байна.

Эх сурвалж: Yonhap News