Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвгүүдийг агуйгаас хэрхэн гаргаж байгаа вэ?

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоёр өдрийн хүгацаанд Тайландын хойд нутгийн агуйн гүнд түгжигдээд байгаа 12 хөвгүүний 8-ыг аврагчид гаргаж чаджээ.

Онцгой эрсдэлтэй гэгдэх байгаа аврах ажиллагааг хамгийн муу тохиолдолд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм. Тиймээс сүүлийн өдрүүдэд хур бороо нэмэгдэж, агуйн усны түвшин дахин нэмэгдэхээр болсон тул Ням гарагаас эхлэн хамгийн аюултай аргыг хэрэглэж эхэлжээ.

Агуйн амсраас 4 км орчим зайтай байгаа хүүхдүүдийг шумбуулж гаргаж байна.

Ингэхдээ хүүхэд бүрт иж бүрэн шумбагчийн өмсгөл өмсүүлжээ. Дараа нь хүүхэд тус бүрийг хоёр мэргэжлийн шумбагч дагалдаж байна. Тэд мөн хүүхдийн амьсгалах хүчилтөрөгчтэй савыг өөрсдөө тээж яваа юм.

Агуйн усан дундуур 8 мм голчтой кабель татаж бэхэлсэн байгаа. Уг кабель тэдний дагах зам болж байна. Мөн урд яваа шумбагч нь хүүхдийг өөртэйгээ олсоор холбожээ.

Ийм маягаар нэг ээлжинд 4 хүүхдийг шумбагч нар агуйгаас гаргаж байна. Хүүхдүүд байгаа цэгээс агуйн амсар хүртэл шумбахад 5-6 цаг зарцуулдаг юм. Ирэх очиход нийт 11 цаг орчим болно.

Өнөөдөр үлдсэн 4 хүүхэд болон дасгалжуулагчийг гаргахаар төлөвлөжээ.

 

 

Эх сурвалж: The Guardian