Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Номин Холдинг ХХК болон Солонгосын Лотте Март хамтын ажиллагаагаа эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 7 сарын 6
Сурталчилгаа

Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүүгийн бизнест Монголдоо тэргүүлэгч Номин Холдинг ХХК нь Солонгосын Лотте Март-тай хамтын ажиллагаа эхлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Номин Холдинг ХХК-ийн Монголын худалдаа, үйлчилгээний салбарт олон жил ажилласан мэдлэг чадвар, мөн Mango, Next, Terranova, CanDo, Шоколадница&ВабиСаби, Century 21 зэрэг олон франчайз төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг үнэлэн Лотте Март хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

 
 
 

Бид үйлчлүүлэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад улам нийцэх зорилгоор Лотте Март компанитай дараах үндсэн 2 чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

1. Лотте Мартын бараа, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд онцгой эрхтэйгээр буюу Дистрибьюторын гэрээгээр худалдаалах

2. Лотте Мартын үйлчилгээний стандарт, дэлгүүрийн удирдлагын менежмент зэргийг Номингийн сүлжээ дэлгүүрүүдэд нэвтрүүлэх франчайз гэрээ юм.

 
 
 
 

Лотте Группын үйл ажиллагааны 41 хувийг жижиглэн худалдааны салбар бүрдүүлдэг. Гадаадын болон дотоодын зах зээлд Лотте Мартын 293 салбар дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Тодруулбал: Вьетнам, Индонези зэрэг улсуудад 174 дэлгүүр үйл ажиллагаа амжилттай явуулж байна. Тэд Tong-keun, Songkeun, Choice L, Only price зэрэг 10,000 орчим хувийн брэндийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна.

Лотте Март нь үйлчлүүлэгчдийнхээ аз жаргалтай мөрөөдөл, ирээдүйг бий болгохыг зорьж байна. Солонгос, Индонез, Вьетнамд өдөр бүр сая гаруй үйлчлүүлэгчиддээ үйлчилж байгаа Лотте Март нь 2018 оны сүүлээр Азийн №1 Дистрибьютор компани болохоор зорьж байна.

Мөн үргэлж хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлж, асар хурдацтай хөгжиж буй дэлхийн эдийн засгийг урагшлуулах нэгэн хүч нь байхыг эрмэлздэг. Тэд жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих замаар тэднийг дэлхийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэхийг хичээдэг бөгөөд зөвхөн эдийн засгийн өндөр үзүүлэлттэй компани биш үйлчлүүлэгчдийн хайртай компани болохын төлөө чармайж ажиллаж байна.

 

ЛОТТЕ-г онцлох шалтгаанууд:

  1. Үйлчлүүлэгч №1

Хүн бүр аз жаргалтай байх дэлхий ертөнцийг бүтээхийн тулд Лотте Март үргэлж хичээж ажилладаг. Тэд Үйлчлүүлэгч бол №1 гэсэн менежментийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Компанийн цаашдын ирээдүй үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид тулгуурладаг гэдгийг тэд мэддэг учир менежементийн бодлогын нэн тэргүүнд үйлчлүүлэгчийг тавьдаг.

  1. Чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр

Тэд чанартай, олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр үйлчлүүлэгчиддээ санал болгохыг үргэлж хичээдэг.

  1. Хамгийн сайн үйлчилгээ

Тэд үйлчлүүлэгчдийнхээ зөвхөн анхны болон худалдан авалтын явц дах сэтгэл ханамжид анхаараад зогсохгүй худалдан авалтын дараах үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгахыг эрмэлздэг. .

  1. Тав тухтай орчинд үйлчлүүлэх

Худалдан авалт хийхэд таатай орчинг бүрдүүлэхийн тулд дэлгүүрт зай талбай, зогсоолын таатай байдлыг санал болгодог.

 
 

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд биднийг сонгон үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, төгс үйлчилгээг хүргэхийн сацуу эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан, хөгжингүй манлайлагч компани байхын төлөө хичээн ажиллах болно.

Номин Холдинг ХХК

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.