Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн шагналыг танилцууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шагнах 2018 оны "Ланд Круйзер 200" автомашиныг өнөөдөр Төв талбайд авчирч танилцууллаа.

 "Тоёота мотор корпораци" сүүлийн таван жилийн турш түрүү бөхийг шинэ загварын автомашинаар урамшуулж байгаа юм. 

Тоёотагийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши “Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Тоёота мотор корпораци нь улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж тав дэх жилээ угтаж байна. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэллээ.

Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай шагналыг долоодугаар сарын 13-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулна. Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Тоёота” компани шинэ загваруудаа танилцуулахаас гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй жолоодлоготой холбоотой үйл ажиллагааг таниулж, сурталчлах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Засгийн газраас тогтоосон журмын дагуу түрүү бөх бай шагнал авдаг. Үүн дээрээ Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш "Тоёота мотор корпораци"-ийн шагнал болох "Ланд Круйзер 200" автомашиныг авах аж.