Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины наадмын зөвшөөрөл энэ сарын 6-наас худалдаанд гарна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр автомашины наадмын зөвшөөрөл энэ сарын 6-наас худалдаанд гарна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Урьдчилсан байдлаар  зөвшөөрлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” дахь салбаруудаар худалдаалахаар төлөвлөжээ.

Иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд өнгөрсөн жил НҮНТ-ийн салбаруудаар зөвшөөрлийг худалдаалсан юм. Өмнө нь Замын цагдаагийн албанаас баяр наадмын үеийн автомашины зөвшөөрлийг олгодог байсан билээ.

Зөвшөөрлийн үнэ, төрөл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Замын Цагдаагийн Албанаас энэ сарын 6-нд өгнө гэв.