Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлбэ зуслангийн бүсэд автобусны буудал, гэрэлтүүлэг бүхий шинэ зам тавьж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн зүүн талаар 1 километр шинэ зам барих ажил эхэлсэн байна.

Төслийн хэрэгжүүлэгчээр “Билэгт зам ХХК шалгарсан бөгөөд ирэх есдүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр төлөвлөжээ.

НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра “НАЗХГ энэ жилээс эхлэн гэр хорооллын дунд зам тавих чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлээд байна. Улаанбаатар хотын төвийн зам нь зохих түвшинд бий болсон учир цаашид гэр хорооллын чиглэлийн замуудыг анхааран ажиллана.

 

Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнөөдөр СБД-ийн 20-р хороо, Сэлбэ зуслангийн бүсэд явган хүний зам, автобусны буудал, гэрэлтүүлэг бүхий зорчих хэсгийн 6 метрийн өргөнтэй  цогц зам барих ажил эхэллээ. 

Мөн зуслангийн бүс, гэр хорооллын замуудыг шинээр засч шинэчилснээр  иргэдийг ая тухтай, аюул осолгүй зорчин, зорьсон газартаа хурдан хугацаанд, саадгүй хүрэхэд томоохон хувь нэмэр оруулах болно” хэмээлээ.