Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Путин цэргийн анги, хороодоо Украин, Польш, Германы хотуудаар нэрлэх зарлиг гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн армийн хэд хэдэн анги, хороонд Украин, Беларусь, Польш, Герман, Румыний хотуудын нэрийг өгөх зарлиг гаргажээ.

Барууны ажиглагч нар уг шийдвэрийг дээрх улс орнуудыг өдөөн хатгасан үйлдэл гэж дүгнэж байна. Иосиф Сталины санаачилсан, Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн нэрсийг сэргээн хэрэглэх зарлигт Владимир Путин зургаадугаар сарын 30-нд гарын үсэг зурж, долдугаар сарын 2-нд олон нийтэд мэдээлжээ.

Зарлигт “түүхэн, дайчин уламжлалаа хадгалах, цэргийн алба хаагчдад эх орон, алба үүрэгтээ үнэнч байх үзлийг төлөвшүүлэх зорилготой” гэж зорилгоо тодорхойлсон байна.

Жишээ нь Оросын армийн Танкийн 6 дугаар хороонд Львовийн хороо, 68 дугаар хороонд Житомирын хороо, 163 дугаар хороонд Нежиний хороо гэсэн нэрнүүдийг өгчээ. Эдгээр нь бүгд Украины хотууд юм.

Мөн 933 дугаар пуужингийн хороонд Дээд Днеприйн хороо гэсэн нэр өгсөн нь Украины Днипро мөрний нэр ажээ. Нэрнүүдийг Орос дуудлагаар хэрэглэсэн байна.

Үүнээс гадна Беларусийн Витсебск, Кобрин, Слоним, бас Варшав, Берлин, Трансилваний (Румынь) нэрсийг цэргийн ангиудад өгчээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty