Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шаргаморьтын замыг наадмаас өмнө нээх үүрэг авав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт зуслангийн чиглэлд шинээр зам тавихаас гадна хуучин шороон замыг хусч, тэгшлэх ажил дуусах шатандаа орсон байна.

Удахгүй ашиглалтад оруулж, бүрэн хүлээлгэж өгөх аж.

 Авто замыг өргөтгөн шинэчлэхэд замын хөдөлгөөнийг бүрэн хаалгүйгээр урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.                    

Тус шороон замд ээлжит болон их засвар хийгээгүйн улмаас шороон замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд орж, иргэд зорчиход хүндрэл үүсээд олон жилийн нүүр үзээд байсан юм.

 
 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү  өнгөрсөн амралтын өдрүүдэд авто замын засвар, шинэчлэлийн ажилтай танилцах үеэрээ наадмаас өмнө бүрэн дуусгаж, нээхийг замын ажил гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгосон юм.