Швейцарийн төв банк (Swiss National Bank) өнгөрсөн оны тайлангаа саяхан танилцуулжээ.
Уг тайландаа тэд дэлхийн улс орнуудын иргэд, компаниудын Швейцарийн банкнууд дахь мөнгөний хэмжээг гаргасан байна.
2017 оны сүүлийн байдлаар дэлхийн 213 орон, бүс нутгийн данс тус улсын банкнуудад байрлаж байгаагаас Монгол улстай холбоотой данснуудад 43 сая швейцарь франкийн мөнгө хадгалагдаж байгааг мэдээлжээ.
Энэ нь 2016 оны хэмжээнээс (24.7 сая) 74 хувиар өссөн дүн юм байна. Монголчууд Швейцарийн банкнууд дахь мөнгөний дүнгээрээ дэлхийн 213 орноос 146-д жагссан бол өсөлтийн хувиар 15 дугаарт эрэмбэлэгджээ.
Дэлхийн улс орнуудыг 400 тэрбум швейцарь франкийн дүнтэйгээр Их Британи тэргүүлжээ.
2016-2017 онд өсөлтөөрөө тэргүүлсэн 15 орон:
Швейцарийн банкнуудад хадгалагдаж буй мөнгөөрөө тэргүүлсэн 5 орон (2017 оны байдлаар, швейцар франкаар)
Швейцарийн банкнуудад хадгалагдаж буй мөнгөөрөө сүүл мушгисан 5 орон
Эх сурвалж: Swiss National Bank