Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-ий хамгийн үзэсгэлэнтэй Орос фэн порно жүжигчин болохыг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ удаагийн ДАШТ-ий үеэр Оросын багийг дэмжиж байгаа үзэсгэлэнтэй, шаргал үст бүсгүйн зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархах болсон юм.

Зарим хэвлэлүүд түүнийг Оросын хамгийн үзэсгэлэнтэй фэн гэж нэрлэж байв.

 

Хэд хэдэн зураг дээрээ тэр ДАШТ-ий Fan ID хүзүүндээ зүүсэн байгаа юм. Тэгвэл сошиал сүлжээний хэрэглэгчид зураг дээрх уг бичиг баримтаас нь шинжилж үзээд түүнийг Оросын порно киноны залуу жүжигчин Наталья Немчинова болохыг тогтоожээ.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр Немчинова нь 2016 оноос эхлэн насанд хүрэгчдийн кинонд тоглох болсон ба Natali Nemtchinova, Natalia Andreeva, Delilah G, Danica, Amanda, Asya, Annabell зэрэг нэрээр дэлгэцэнд гардаг гэнэ.

Хүмүүс түүний 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд мөн Оросын багийг дэмжиж байгаа гэрэл зургийг олж тараасан байна. 

 

 

Эх сурвалж: Russia Today

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.