Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Германы багийг ялсан Мексикчүүдийн баяр хөөрөөс үүдэлтэйгээр Мехико хотод газар хөдөлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнийн 23:00 цагт Герман, Мексикийн багууд хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн эхний тоглолтыг хийлээ.

Сонирхолтой нь 2014 оны дэлхийн аварга болж байсан Германчууд энэ өдөр Мексикийн багт 1:0 харьцаагаар ялагдсан юм. Тоглолтын 35 дахь минутад Ирвинг Лосано Германы Месут Озилыг хаалганых нь дэргэд хуурч, шороон буланд цохисон нь амжилттай болсон байна.

Германчууд энэ өдөр Мексикийн хаалганд нийт 24 удаа цохисон ч амжилттай болсонгүй. 

Сонирхолтой нь Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд Лосаног гоол хийх үед Мексикийн нийслэл Мехико хотод бага хэмжээний газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Мексикийн Геологи, Атмосфер Судлалын Хүрээлэн гоол хийх агшинд Мехико хотод хиймэл газар хөдлөлт мэдрэгдсэн нь сая сая хөгжөөн дэмжигчдийн нэгэн зэрэг үсэрч, дэвхцсэнээс болсон гэж үзжээ.

Мексикчүүд ирэх Бямба гарагт Ростов-На-Дону хотод Өмнөд Солонгосын шигшээтэй тоглох бол Германы баг мөн тэр өдөр Сочи хотод Шведийн багтай өрсөлдөх юм.

Лосаногийн хийсэн гоол болон тоглолтын бусад онцгой агшнуудыг энэ холбоосоор үзээрэй.

 

Эх сурвалж: FIFA, Russia Today