Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ орон даяар эхэллээ

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элсэлтийн Ерөнхий шалгалт орон даяар өнөөдөр /2018.06.16/ 10:00 цагаас Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлж байна. Энэ онд 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.

Шалгалт өгөх газар болон анхаарах зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Анхаарах зүйлс: 

  • Монгол хэлбичгийн шалгалт нь хариултын хуудасгүй ба та шалгалтын дэвтэртэй ажиллахдаа хөх өнгийн үзгэн бал ашиглаарай. 
  • Харин бусад хичээлийн шалгалтын материал хариултын хуудастай байна. Та хариултын хуудастай ажиллахдаа зөвхөн  зөөлөн балтай харандаа ашиглана.  
  • Шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарь баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэж авна. 
  • Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагын өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. 
  • МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут үргэлжилнэ. 
  • Харин монгол хэлний шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байдаг тул цагаа сайн төлөвлөөрэй. Бугуйн цагтай орох нь  цагаа сайн төлөвлөхөд тусална. 

Шалгалтад орохдоо авч ирэх баримт бичиг:

  • Бүртгэлийн хуудас – Сургуулийн захирлын гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулсан байна. харин өмнөх оны төгссөн шалгуулагч QR кодоор баталгаажсан хуудсыг шууд хэвлэнэ авч ирнэ. 
  • Суудлын хувиар 
  • Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт 
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
     

Хориглох зүйл: 

Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Та харьяа сургуулийн оноогдсон шалгалтын байранд шалгалт эхлэх цагаас нэг цагийн өмнө очих ёстой.

Шалгалт өгөх байрууд:

ЭЕШ зохион байгуулах байрууд: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 
 
 
 
 
 
 

Дараагийн шалгалт зургаадугаар сарын 17-нд явагдана.

Шалгалтын хуваарь:

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mnцахим хуудсанд байршуулан нийтэд зарлах аж.