Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Фотошоп программын сургалтад үнэ төлбөргүй хамрагдсан иргэд амжилттай төгслөө

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн фотошоп программын сургалтад 8 иргэн хамрагдан амжилттай төгсөж, сертификат гардан авлаа.

Энэхүү сургалтыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд фотошоп программын сургалтаас гадна компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Тус төв нь 76 компьютертэй 4 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оны 3 дугаар сараас хойш 1825 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан юм. 

Сургалтад хамрагдахыг хүсвэл 9712-5557, 7012-2999 дугаарт холбогдоно уу.