Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 15,16-нд ХААГДАХ ХОЁР ЗАМ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
 

Нийслэлд дулаан хангамжийн шугам засварын ажил тавдугаар сараас эхлээд байгаа. Энэ жил 14 магистралийг засварлана. Засварыг наймдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд хийж дуусгахаар Улаанбаатарын дулааны сүлжээ ТӨХК-ийнхан ажиллаж байгаа юм.

Дулааны шугам засварын ажилтай холбогдуулан хоёр газарт замын хөдөлгөөнийг түр хаахаар болжээ.

  1. ХУД, 15-р хороо, “Суруга Монгол” ХХК  Japan town-ы замыг 2018 оны 6 сарын 15-20-ны хооронд хааж, дулааны шугам засварлах ажил хийнэ.
  2. БЗД, 16-р хороо, 53-р сургууль руу ордог замыг 2018 оны 6 сарын 16-ны 23:00 цагаас 2018 оны 06 сарын 17-ны 07:00 цагийн хооронд хааж, дулааны шугамын ажил хийж гүйцэтгэнэ.

Хаагдах замуудыг зураг дээр харуулав

Japan town-ы зам:

 


53-р сургууль руу орох зам:

 

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар