2018/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,467.76₮
B28
УЛААНБААТАР
22°
|
11°
B34
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
13°
09:00
S44
14°
10:00
S28
17°
11:00
S26
18°
12:00
S26
19°
13:00
S26
19°
14:00
S26
19°
15:00
S26
20°
16:00
S26
20°
17:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Мэргэжлийн хяналт ослын дараа бус, урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай"

ikon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдийн тоглоом эвдэрсний улмаас хүүхдүүд бэртсэн. Үүнтэй холбоотойгоор НИТХ дахь АН-ын бүлгээс тоглоомын төв, үйлчилгээний байгууллагуудад наадмаас өмнө хяналт шалгалт хийж, арга хэмжээ авахыг шаардсан байна. 

Сургууль цэцэрлэг амарсан зуны улиралд хүүхдүүд олон нийтийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх нь ихэсдэг. Иймээс байгууллагуудын аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдалд төлөвлөгөөт бус хяналт хийхгүй бол эрсдэл үүсэхээр байгаа гэж үзжээ.  

Уг албан бичигт:

“Мэргэжлийн хяналтын байгууллага гэмтэл осол гарсны дараа хяналт шалгалт хийхээс илүү урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн хүн амын гуравны нэг хувийг эзэлж буй хүүхэд багачуудын аюулгүй байдлыг нь хангаж ажиллахын тулд тэдний үйлчлүүлдэг байгууллагуудад стандартыг хангуулах нь энэ тэргүүний ажил юм” гэжээ. 

 

 

Эх сурвалж: НИТХ дэх АН-ын бүлгийн ажлын алба

x