Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Путины хариулаагүй асуултуудыг телевизийн сувгаар үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин телевизийн сувгаар шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийнхээ ирүүлсэн асуултад дөрвөн цагийн турш хариулжээ. Ийм арга хэмжээг тэр жил бүр зохион байгуулдаг.

Иргэдийн гар утасны мессэжээр ирүүлсэн асуултуудыг ямар нэг цензургүйгээр аварга том дэлгэцэнд харуулж байв.

Гэвч зарим хэцүү асуултуудад Путин хариулалгүй өнгөрсөн байна. Асуултуудыг шүүж ерөнхийлөгчид тавих хүмүүс ажиллаж байсан нь мэдээж.

Ингээд Путинд ирсэн зарим хэцүү асуултуудыг танилцуулж байна.

 

“Бидний амьдрал муудсаар байна. Кремль дотор бүх зүйл сайхан байдаг биз”

“Би Орос оронд хайртай, гэхдээ Зөвлөлт маягийн суртал нэвтрүүлгийг үзэн яддаг. Энэ бүр хэтэрлээ”

“Манай олигархууд хэзээ дотоодын хөлбөмбөгийн клубүүдээ худалдаж авдаг болох вэ?”

“Москвагийн метро бол газар доорх бүтэн хот гэсэн үг. Харин энд ганц ч нийтийн жорлон алга!”

“Манайд гадил яагаад алимнаас хоёр дахин хямд үнэтэй байдаг юм бэ? Гадилын бүгд найрамдах улс болохоор тэр үү?”

Мөн “Байгал нуурыг Хятадад битгий өг!”, “Та нар сайхан амьдарч байна. Бидний ээлж хэзээ вэ?” зэрэг хэцүү асуултууд ирснийг сошиал сүлжээнд хүмүүс хуваалцсаар байна.