Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ыг Их Долоогоос хасах боломжтойг Эммануэл Макрон сануулав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Канадын Квебект Их Долоон гүрний удирдагчдын уулзалт эхэлж байгаа. Тэгвэл Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр сэтгүүлчидтэй ярилцахдаа АНУ-ыг, ерөнхийлөгч Дональд Трампыг хатуу шүүмжилсэн үгсийг хэлсэн байна.

Тэр Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой хамт хэвлэлийн хурал хийх үеэрээ “Их Долоогийн зургаан улс нийлээд АНУ-ын зах зээлээс том зах зээлтэй. Хэрвээ Америкийн ерөнхийлөгч өөрийгөө зожигруулсан бодлогоо эргэж харахгүй бол бид зургуулаа байхад асуудалгүй” гэж хэлжээ.

Саяхан Европ, Канад, Мексикийн метал бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ноогдуулсан Трампын шийдвэрийг Макрон шүүмжилж “Би ноён Трампад түүний шийдвэр өөрт нь хор уршигтай гэдгийг хэлмээр байна. Бид найз нөхрийнхөө эсрэг худалдааны дайнд оролцох хүсэлгүй. Худалдааны дайн хэнд ч ашиггүй. Эхний ээлжинд Америкийн ажилчин анги хохирч, түүхий эдийн үнэ өссөнөөс аж үйлдвэрийн салбарууд нь өрсөлдөх чадваргүй болно” гэж хэлсэн байна.

Энэ удаагийн Их Долоогийн уулзалтын гол асуудал нь АНУ ба түүний холбоотнуудын хоорондын худалдааны маргаан байх бололтой.

Квебект Макрон, Трюдо нар Дональд Трамптай хэлэлцээр хийхээр төлөвлөснийг Цагаан ордон мэдээлсэн байна. Харин Вашингтоны үнэнч холбоотон Их Британий ерөнхий сайд Тереза Мэй АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахгүй гэдгийг Лондоны албаныхан мэдэгдсэн нь анхаарал татаж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today