Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сентеррагоулд Монголия ХХК нэгдүгээр төрөх эмнэлэгт тоног төхөөрөмжний хандив өглөө

ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN

Сентеррагоулд Монголия ХХК аас нийслэлийн 1-р төрөх “ӨРГӨӨ” эмнэлгийн эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийг нь дэмжин, 21 сая төгрөгийн нярай хүүхдийн унтуулгын аппарат болон зөөврийн инкубаторыг жингийн хамт хандивлав.

Эх нялхсын эрүүл мэндийн төлөө цаг наргүй чармайн ажиллаж буй Монголын ууган төрөх эмнэлгийн 90 жилийн түүх, хөгжил дэвшилд Сентерра Гоулд компани тодорхой хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Тус компанийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын 1-р амаржих газрын өргөтгөл баригдаж, 2013 онд ашиглалтад орсон юм.

 

Эмэгтэйчүүдийн 100 ор, нялхсын 50 ор нийт 150 ор бүхий, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 6 давхар барилга бүхий 1-р төрөхийн энэхүү өргөтгөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа гадаадын хөрөнгө оруулалтаар баригдсан эмнэлэг.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.