Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"ГАН" картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 хувь, Лотте их дэлгүүрт 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 6
Сурталчилгаа

Монголчуудын хамгийн их аялж зугаалж, зорин очдог улс бол Бүгд Найрамдах Солонгос Улс. Сүүлийн жилүүдэд өвчний оношоо тодруулж, эмчлүүлэх зорилгоор тус улсыг зоригсод ихсэж, санхүүгийн гэнэтийн хэрэгцээ үүсэх болсон.

Иймд Голомт банк BC CARD байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж Солонгосын шилдэг эмнэлгүүд болон хэд хэдэн дэлгүүр үйлчилгээний байгууллагуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа юм.

Тус хамтын ажиллагааны эхлэл болж Голомт банкны Ган карт эзэмшигчид SAMSUNG, ASAN, SOON CHUN HYANG, SEVERANCE, JW PLASTIC SURGERY эмнэлэгт 20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой боллоо.   

Түүнчлэн Голомт банк нь Гадаадад ган карттайгаа аялах гэж буй харилцагчдыгаа хөнгөлөлт урамшуулалд хамруулах зорилгоор Солонгосын аялал жуулчлалын төв  байгууллага болох  KTO-той хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна.  

 
Голомт банкны БНСУ дахь үйл ажиллагаа, бизнесийн хүрээг тэлэх олон талт санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Голомт банк болон KTO байгууллага, BC CARD, LOTTE DEPARTMENT STORE, болон UPI байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Иймд ган карт эзэмшигч та Монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг Lotte их дэлгүүрт  5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэхээс гадна 1,2,3,5,10 сая вонын худалдан авалт хийсэн тохиолдолд 100.000, 200.000, 300.000, 500.000, 1.000.000 вонын бэлгийн картуудын эзэн болж, ВИП лоунжаар үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм.

Мөн жуулчдын заавал зорин очиж үйлчлүүлдэг Gallaria Department Store дэлгүүрт 5 хувийн хөнгөлөлт эдлэхээс гадна худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалан Plaza Hotel-д 2 өдөр үнэгүй буудаллах бэлэг таныг хүлээж байна. Харин The Shilla Duty Free дэлгүүрт та 14 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.  

Ган карт нь харилцагчийнхаа санхүүгийн хэрэгцээг ган мэт найдвартай хамгаалахыг бэлгэдсэн, дэлхийн 168 оронд хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой, кредит карт юм.


 
 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.