Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Summer School 2018” хөтөлбөр удахгүй эхэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их Британи улсын боловсролын системийг Монголдоо нэвтрүүлж, дэлхийн иргэдийг эх орондоо бэлтгэх зорилготой “British School Of Ulaanbaatar” сургуулийн “Summer School-2018” зуны хөтөлбөр хоёрдахь жилдээ тун удахгүй эхлэх гэж байна. 

 

Англи хэл, спорт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой, 7-16 насны сурагчдад зориулсан энэхүү цогц сургалт нь 10 хоногийн турш 09:00-17:00 цагийн хооронд бүхэл өдрийн турш дараах хөтөлбөрийн дагуу явагдах юм. 

Англи хэл:

  • Академик Англи хэл
  • Ярианы Англи хэл

Спорт: 

  • Усан сэлэлт, 
  • Сагсан бөмбөг, Хөлбөмбөг, Ширээний теннис, Агаарын теннис

STEAM: 

  • Уран зураг
  • Шинжлэх ухаан
  • Лего

Англи хэлний сургалтыг “British School of Ulaanbaatar” сургуулийн Англи болон Монгол багш нар орох бол хүүхэд хөгжүүлэх олон төрлийн хичээлүүдийг тус бүрт нь мэргэшсэн мэргэжлийн Монгол багш нар заах юм

Сургалтын хугацаа:

1-р ээлж: 7-11 насны сурагчид хамрагдана. (6/20-ноос 6/29-нд)

2-р ээлж: 12-16 насны сурагчид хамрагдана.  (6/30-наас 7/9-нд)

Мөн тус хөтөлбөрийн үндсэн сургалтаас гадна эрүүл хоол хүнс, хүргэлт үйлчилгээ болон хичээлээс гадуурх хөгжилтэй үйл ажиллагаанууд багтсан байгаа билээ. 

Сургалтын бүртгэл: 6-р сарын 16 хүртэл 

Тав тухтай орчинд зуны амралтаа зөв боловсон өнгөрүүлэх хүсэлтэй сурагчид, хүүхдийнхээ боловсрол болон хувь хүний хөгжилд анхаардаг эцэг эхчүүд энэхүү сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7004-7788 утсаар холбогдох боломжтой. 

Мөн Summer School зуны хөтөлбөрт нэг айлаас суралцах хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр сургах боломжтойг дуулгахдаа таатай байна. 

ВИДЕО:

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.