Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

“АСЕМ” нэрээр хэрхэн тансаглав?

Б.Төгс
2018 оны 6 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулахдаа хэтэрхий үрэлгэн хандсаныг аудитаар тогтоогоод байна. Энэхүү уулзалтын ач холбогдол, үр дүнг тооцож дүгнээгүйгээр 395.7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулчихсаныг Үндэсний аудитын газраас олон нийтэд мэдээлэв.

Гадаад харилцааны яамнаас тухайн үедээ УИХ-аас батлан гаргасны дагуу улсын төсвөөс зарлагадсан 23.3 тэрбум төгрөгийг тайлагнасан боловч бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн орлого, зарцуулалтуудыг тайлагнаагүй, нэгтгэн дүгнээгүй бөгөөд ихэнх гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулж байсан нь ноцтой зөрчил болжээ.

Тодруулбал, тус үйл ажиллагаанд нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулснаас 23 хувь буюу 90.9 тэрбумыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46.1 тэрбум төгрөгийг төрийн өмчит аж ахуй нэгжийн өөрийн хөрөнгө, хандив, тусламжийн хөрөнгөөс, 65.4 хувь буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад, дотоодын банкны зээлээс санхүүжүүлжээ. “АСЕМ”-тай холбоотой үрэлгэн зардлуудаас заримыг үзүүлье.

 

 

Зураг