Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх бүтээн байгуулалтууд

ikon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2018.05.30/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа.

Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.

  Хөнгөлөлттэй зээлээр:

  1. “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”
  2. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”
  3. “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”
  4.  “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”
  5. “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”
  6. “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”
  7. “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”
  8.  “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”
  9. “Нүхэн гарц”
  10. “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.