Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан бүх шатны шүүх дээр ялжээ

Б.Ану
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Б.Баярсайхан,

2016 оны аравдугаар сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Б.Баярсайханыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны долоодугаар сард гэнэт ажлаас нь чөлөөлсөн.

Энэхүү шийдвэрийг хууль бус гэж шүүхэд хандсан Б.Баярсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг бүх шатны шүүх тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баярсайханыг урьд эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргажээ. 

Сүүлийн үед Төрийн нарийн бичгийн дарга байхгүйгээс болж тус яаманд харьяалагддаг дөрвөн том салбарын ажил цалгардаж байгаад нь салбарынхан төдийгүй УИХ-ын гишүүд бухимдаж байгаа. Саяхан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор ЭМЯ болон БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзгүй байгаагаас үүсч байгаа асуудлуудын талаар яригдаж, Төрийн албаны зөвлөлөөс Байнгын хорооны гишүүдэд тайлбар өгч байсан. Салбарын сайд Ц.Цогзолмаа Төрийн нарийн бичгийн даргагүйгээс томилсон хүмүүсээ жинхэлж чадахгүй байгаа талаар хэвлэлд яриа өгч байсан. 

Улсын маань боловсролын салбар шалдаа хүртэл унасныг амтай болгон ярьж, хэдхэн хоногийн өмнө багш нар Төрийн ордонд ширүүхэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус яамны аппаратын хувьд ч байнгын халаа сэлээ, томилгооноос болж айдас түгшүүртэй, ажлын хариуцлагагүй, эмх замбараагүй байдал газар авсан талаар яамныхан ярьсаар удаж байна.   

Тэгвэл дээрх шүүхийн шийдвэрээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажилдаа эргэн орж,  нэг яамны ч болтугай ажил цэгцрэх боломжтой боллоо.

Зураг
14 | 18 | 20 цаг