Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын барилгын ажлын явц

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын барилгын явцын талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас танилцууллаа.

Уг гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо групп корпораци гүйцэтгэж байгаа юм.

Харин зөвлөх компаниар "Ростов" ХХК ажиллаж байна.

Одоо хийгдэж байгаа ажлууд:

Үндсэн гүүрийн тулгуурын хуваарилах хавтангийн бетон цутгалт явагдаж байна. Нийт 37 хавтан цутгах ёстой.

 

Гүүрийн А рампын тулгуурт орсон дулаан, цэвэр усны шугам шилжүүлгийн ажил

 

Гүүрийн трасст орсон 10 кВ-ын цахилгааны шугамуудыг шилжүүлэхтэй холбогдуулан Дунд гол дээгүүр таван цэгт тулгуурыг угсрах

 

Нарны замаас Дамдинсүрэнгийн гудамжны уулзвар хүртэлх хэсгийн цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг

 

Дулааны шугамын нэвтрэх сувгийн  L хэсгийн бетон цутгалт хийгдэж байна.

 

Гүүрэн гарц нь: 

  • Үндсэн гүүрэн гарц: 477 у/м, 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэгтэй
  • А рамп: 506.24 у/м, 1 эгнээ, 7.5 м өргөн /Нарны замын зүүн чиглэлээс төмөр зам дээгүүр урагш гарах/
  • B рамп: 337.12 у/м, 1 эгнээ, 8.5 м өргөн /Нарны замын баруун чиглэлээс Нарны зам болон төмөр зам дээгүүр урагш гарах/ 
  • C Рамп: 203.1 у/м, 1 эгнээ, 9.5 м өргөн /Үндсэн гүүрийн хойд чиглэлээс Нарны зам руу буух/
  • Явган хүний 2 гүүр: 2.5 м өргөн
  • Гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай байх аж.

Гүүрэн гарцыг 2019 оны есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй юм байна.