Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

МХБ-ийн өнөөдрийн арилжааны 88.5 хувийг Монгол Базальт ХК-ийн арилжаа дангаараа бүрдүүллээ

З.Санжаа, iKon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:35 2018/05/28

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийтдээ 22 компанийн 575.6 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.

Эдгээрээс хоёрдогч зах зээлийн арилжаагаа өнөөдрөөс эхлүүлсэн Монгол Базаль ХК-ийн 1,244,681ш хувьцаа (IPO хийсэн нийт хувьцааны тоо ширхэгийн 7.4% нь өнөөдрийн арилжаанд орсон) нэг бүр нь 400-420 төгрөгийн хооронд (нээлтийн ханш 380₮) арилжагдаж нийтдээ 509.3 сая төгрөгийн хэлцэл хийгдлээ.

Өөрөөр хэлбэл биржийн өнөөдрийн нийт арилжааны мөнгөн дүнгийн 88.5 хувийг тус компанийн арилжаа дангаараа бүрдүүлсэн хамгийн эрэлттэй хувьцаа байлаа. 

10:31 2018/05/28

“Монгол Базальт” ХК-ийн хоёрдогч зах зээл дээрх арилжаа өнөөдөр эхэллээ 

“Монгол Базальт” ХК нийт хувьцааныхаа 30 хувь болох 16,925,100 ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож нийт 6.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилт тавьж анхдагч зах зээлийн арилжаагаар нийтдээ 3,102 хөрөнгө оруулагч 53,566,670 ширхэг хувьцаа буюу 20.4 тэрбум төгрөгт худалдан авах захиалга ирсэн бөгөөд нийлүүлэлтээс 3.16 дахин давсан эрэлт бий болж IPO амжилттай болсон билээ.

Тэгвэл өнөөдөр тус компаний хувьцаа хоёрдогч зах зээлд арилжагдаж эхэллээ. Өнөөдрийн арилжаа эхэлмэгц хувьцааны ханш 5-9 хувийн өсөлттэйгөөр нээгдэж байна.

Арилжаа нээгдсэнээс хойш 30 минутын дотор ~130 сая төгрөгийн хэлцэл хийгдээд байна.