Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"British School of Ulaanbaatar" сургуульд тэтгэлэгээр суралцах боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 25
Сурталчилгаа

Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Их Британийн ерөнхий боловсролын системийг Монголдоо нутагшуулсан "British School of Ulaanbaatar" сургууль ЕБС-ийн 9 болон 10-р ангийн сурагчдад зориулсан тэтгэлэгээ зарлалаа.

 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт дотоодын ЕБС-д амжилттай суралцаж буй, англи хэлний мэдлэгтэй сурагчид оролцох боломжтой бөгөөд тэтгэлэгт тэнцсэн сурагчид "British School of Ulaanbaatar" сургуульд 50-100 хувийн төлбөрийн хөнгөлөлттэйгөөр суралцах эрхтэй болох юм.

Гурван үе шаттайгаар явагдах шалгаруулалтын эхний шатанд сурагчид доор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн, мөн эссэ бичин оролцоно.  

Хоёр дахь шатанд эхний шатанд тэнцсэн сурагчдаас математик болон англи хэлний түвшин тогтоох шалгалт аван өрсөлдүүлэх юм.

Ингээд эцсийн шатанд шалгарсан сурагчидтай ярилцлага хийх бөгөөд тэнцсэн сурагчид тус сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой болох юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их Британийн боловсролыг эзэмших хүсэл эрмэлзэлтэй, манлайлагч сурагчдыг дэмжих зорилготой энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл доорх бичиг баримтыг бүрдүүлэн эхний шалгаруулалтанд оролцоорой.

 

Бүрдүүлэх материал:

  • Бүртгэлийн маягт (www.britishschool.edu.mn сайтын download хэсгээс татаж авах эсвэл Бритиш Сургууль дээр биеэр ирж бөглөх)
  • Нэг хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээний хуулбар (2018 оны 8-р сарын 31-нд 15, 16 нас хүрсэн байх шаардлагатай)
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сүүлийн хоёр жилийн албан ёсны дүнгийн жагсаалт болон сурагчийн амжилт, сайн дурын ажлыг нотлох бусад баримт бичиг
  • “My vision for the future” сэдэвт англи хэл дээрх эссе бичлэг. Энэхүү эссе нь сурагчийн академик ур чадвар, ирээдүйн төлөвлөгөө, алсын хараа, зорилгыг тодотгохын зэрэгцээ цаашид их, дээд сургуульд амжилттай өргөдөл гаргах чадвартай эсэхийг тогтооход чиглэнэ (600 үгтэй, үсгийн фонт Calibri, мөр хоорондын зай 1.5 форматтай)
  • Англи хэл, Математикийн түвшин тогтоох шалгалтын хураамж болох 35 фунт стерлинг (паунд)-тэй тэнцэх төгрөгийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцон “Эко Скүүл Гарден” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн Банкин дахь 415015175 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн гүйлгээний баримт (гүйлгээний утгад сурагчийн овог нэр, регистрийн дугаарыг бичих шаардлагатай)

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчид шаардлагатай материалыг 2018 оны 06-р сарын 13-ны Лхагва гарагын 14:00 цагаас өмнө British School of Ulaanbaatar-ийн байранд бүрдүүлж өгнө үү.

Дашрамд дурьдахад, энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь хоёр дахь жилдээ зарлагдаж байгаа бөгөөд тус сургуулийн төгсөгчид гадаадын томоохон их дээд сургуульд тэтгэлэг авч суралцах маш өндөр боломжтой байдаг гэдгийг дуулгахдаа таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  70047788, 89907788 утсаар лавлах боломжтой.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.