Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нэрт жүжигчин Жэт Ли фэнүүддээ хандаж мэдэгдэл гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Гардан тулаант киноны супер од Жэт Ли саяхан гэрэл зураг нь олон нийтэд тарсны дараа анх удаа Фэйсбүүк хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Зураг дээр түүний биеийн байдал сайнгүй харагдаж байсан юм. Жэт Лиг бамбайн хордлого (hyperthyroidism) хэмээх өвчнөөр шаналж байгааг эх сурвалжууд мэдээлж байв.

55 настай жүжигчний Төвдийн хийдэд зочилж яваа гэгдэх зураг нь үнэндээ Чэнду хотын хийдэд явж байсан нь сүүлд тодорхой болсон юм.

Тэрээр мэдэгдэлдээ “Миний эрүүл мэндэд санаа зовж байгаагаа илэрхийлсэн бүх фэнүүддээ би талархал илэрхийлмээр байна. Миний ажил үйлс, эрүүл мэнд сайн байгаа! Ойрын үед ажиллаж байгаа цөөн хэдэн төслийнхөө талаар та бүхэнтэй хуваалцах болно. Санаа тавьсан бүх хүнд баярласнаа илэрхийлж байна!” гэжээ.

Ли энэхүү мэдэгдэлдээ гурван гэрэл зурагаа хавсаргасан байна. Түүний мэдэгдэлд 12 цагийн дотор 56,000 хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлж, 3,000 гаруй хүн шэйрлэж, 2,200 орчим хүн сэтгэгдэл бичжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post