Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Хөрөнгийн Бирж ТУЗ-дөө хараат бус ГУРВАН гишүүн шалгаруулж авна

Б.Ану
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) холбогдох хуулиудын дагуу төлөөлөн удирдах зөвлөлдөө хараат бус гишүүд сонгон шалгаруулах зараа мэдээлжээ. 

Сонгон шалгаруулалтаар МХБ-ийн ТУЗ-д хараат бус гурван гишүүн сонгон шалгаруулж авах юм байна. 

Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлагад:

  • Санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, сэтгүүлзүй, програм хангамжийн чиглэлийн аль нэг мэргэжлийг эзэмшсэн /зэрэг цолтой/, тухайн салбараар мэргэшсэн байх;
  • Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  • Сүүлийн 3 жил “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц, шагнал урамшуулал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн бизнесийн хэлхээ холбоогүй байх;
  • Биржтэй нэгдмэл сонирхолтой болон биржийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувь эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, тухайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хамтран ажиллагсад г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
  • Биржийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
  • Нэр дэвшигч өөрөө болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгох хувьцааны багцыг эзэмшдэггүй байх,
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх;
  • Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  • Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажилла
  • гаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх;
  • Өмнө нь үндэстэн дамнасан томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно гэжээ. 

Бүрдүүлэх материалд:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  • Ажил байдлын тухай хоёр тодорхойлолт;
  • Анкет;
  • Боловсролын үнэмлэх, дээд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Компанийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал, мөрийн хөтөлбөр.

 
Материал хүлээн авах хугацаа:

  • Сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн иргэний баримт материалыг 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна гэжээ. 

Хаяг: 

  • Монголын Хөрөнгийн Биржийн байр, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол Улс, Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Мөнгөнзул  Утас: 323715-(3112) гэсэн байна.