Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.3 километр авто замын ажил дуусчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.47 километр авто замын барилгын ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Авто замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Өнөөдрийн байдлаар 1.3 километр авто замын ажил бүрэн дууссан байна. Харин үлдсэн 170 метр замын хашлага суурилуулах, газар шороо, ус зайлуулах хоолойны ажлуудыг хийж байгаа аж.

Өнгөрсөн онд Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.3 километр авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байсан ч газар чөлөөлөтийн асуудлаас шалтгаалан он дамжжээ.

Уг замын ажлыг Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа юм.