Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын иргэд Ким-Мүүний гар барилтыг дуурайж зургаа авхуулах боломжтой болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэлд байгаа Панмунжомын дуураймал байгууламжийг зорих иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгджээ.

Өнгөрсөн сард хилийн хоёр талаас хоёр Солонгосын удирдагчид гар барьж, мэндчилсэн нь түүхэн агшин болж үлдсэн юм.

Гэвч энгийн иргэдийн хувьд өндөр харуул хамгаалалттай хилийн бүсэд очиж, хилийн дээсний хоёр талаас мэндчилэх боломж байхгүй нь ойлгомжтой. Тэгвэл Өмнөд Солонгосын нэгэн кино студийн 2000 онд бүтээж байсан “JSA: Joint Security Area” кинонд ашигласан дуураймал хилийн зурвасын байгууламж Сөүл хотод байдаг ажээ.

Уг кинонд хил дээр алагдсан Хойд Солонгосын хоёр цэргийн хэргийг шалгаж байгаа үйл явдал гардаг юм.

Иргэд уг байгууламж дээр ирээд Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нарын уулзалтыг дуурайн гэрэл зургаа татуулсандаа сэтгэл хангалуун байгаа гэнэ.

 
 

 

Эх сурвалж: Quartz