Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хаан Даатгал ХХК-ийн “ХААНДАА ДААТГААД МАШИНАА ХОЖ” Урамшуулалт сугалаат хөтөлбөрийн супер шагнал TOYOTA AQUA машины анхны эзэн тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын даатгалын салбарт шинэ өнгө төрх, инноваци технологийг нэвтрүүлэгч Хаан Даатгал компани “Хаандаа Даатгаад Машинаа Хож” Урамшуулалт сугалаат хөтөлбөрийг зохион байгуулж харилцагч, даатгуулагч нартаа томоохон бэлэг барьж байгаа юм.

Даатгуулагчид Хаан Даатгал ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн 40000 төгрөг тутамд 1 сугалаа авч энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Уг урамшуулалт сугалаат хөтөлбөрийн эхний азтанг шалгаруулах тохирол үнэн шударга, хяналттай байх үүднээс 5-р сарын 1-д Хаан Даатгал компанийн төв байранд LIVE хэлбэрээр Фейсбүүкээр шууд цацагдсан бөгөөд бүтэн жил үргэлжлэх энэхүү хөтөлбөрийн салхийг хагалж 1800624 серийн дугаартай сугалааны эзэн Уртнасангийн Дэлгэрдалай супер азтан болж шинэхэн Toyota Aqua машины эзэн боллоо.

 

Хаан Урамшуулалт Сугалаат Хөтөлбөрийн эхний азтан Toyota Aqua машины эзэн У.Дэлгэрдалай

Хаан Даатгал компаниас LIVE видеоны үеээр утасдаад хэлэхэд нь өөрийгөө машин хожно, сугалаа үнэн байдаг гэх мэт зүйлс ерөөсөө бодож байгаагүй учир хэн нэгэн тоглоод байна даа гэж бодоод итгээгүй. Дараа нь манай эхнэр дахиж холбогдож асуусны дараа үнэхээр машин хожчихлоо гэдэгтээ итгэсэн. Маргааш компани дээр ирээд машинаа аваарай гэхэд нь шөнө нойр хүрээгүй шүү.

Манай жолооч нар ихэвчлэн Жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгээд тээврийн хэрэгслийн даатгал хийлгэх нь бага анзаарагддаг. Миний ойр тойронд гал усны гэх мэт эрсдэлээс болоод хохирч байсан олон тохиолдол байдаг. Тэр үед даатгал гэдэг зүйлийг л хийлгэх хэрэгтэй юм байна гэж халаглаж байсан үе бий. Ер нь миний бодлоор даатгал гэдэг бага мөнгөөр хэзээ ч учирч болох их зардлыг төлж барагдуулах өндөр ач холбогдолтой зүйл гэж ойлгодог. Иймд даатгалыг зуршил болгох нь өөрт маань ашигтай сонголт болж чаддаг.

Ямартай ч азтан болсон гэдгээ мэдсэний маргааш нь л шууд машиныг маань гардуулж өгөөд за та унаад яваарай гэсэн дээ. Тэр хүртэл хүн бас итгэж ядаад л байдаг юм билээ. Үнэхээр баяртай байна. Машин хожчихлоо шүү дээ.

Хаан Даатгал ХХК азтаны хонжворыг тэр дор нь буюу 5 сарын 2-ны өдөр хонжворын машинуудын нэг байршсан Баянзүрх дүүргийн “Авто Тээврийн Үндэсний Төв” дээр гардуулсан бөгөөд уг хөтөлбөрийн нүүр царай болсон авъяаслаг бяцхан хүү Бат-энэрэл хонжворыг азтанд гардуулан өгсөн аж.

Энэхүү урамшуулалт сугалаат хөтөлбөр нь бүтэн жил үргэлжлэх ба дараагийн азтанг шалгаруулах тохирол 7-р сарын 5-ны өдөр болох тул даатгуулагч та бүхэн Хаан Даатгал компанийн албан ёсны фейсбүүк хуудас болох https://www.facebook.com/khaandaatgal.mn/ хамт байгаарай.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.