Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Швед улс бөөрөнхий махыг өөрийн үндэсний хоол биш гэдгийг хүлээн зөвшөөрөв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Шведчүүд баяр ёслолын үеэрээ зооглодог гол хоол бол тусгай жороор амталсан бөөрөнхий мах ба дэлхий дахинд ч “Swedish meatballs” гэж нэрлэдэг.

Дэлхийн олон улс оронд байдаг Икеа брэндийн кафенууд мөн ийм хоолоор үйлчилдэг уламжлалтай. Тэгвэл хэд хоногийн өмнө Швед улсын албан ёсны твиттер хуудас уг зоогийг өөрийнхөө үндэсний хоол биш, Туркээс гаралтай болохыг анх удаа зарласан байна.

Уг мэдэгдэлд “Шведийн бөөрөнхий мах нь үнэн хэрэгтээ 18 дугаар зууны эхээр Чарльз XII хаан Туркээс авч ирсэн жороор бий болсон юм. Бодит баримтыг хүндэтгэе!” гэжээ.

Чарльз XII хаан нь 1697-1718 оны хооронд Шведийг захирч байсан бөгөөд Оростой дайн хийж байхдаа буюу 1709-1714 онд Туркэд хэсэг хугацаанд амьдарч байсан юм.

Ямар шалтгаанаар Шведчүүд энэхүү түүхэн баримтыг олон нийтэд зарлах болсон нь тодорхойгүй байна. Дэлхийн олон оронд ажилладаг Икеа брэндийн ресторанууд өдөр бүр 2 сая бөөрөнхий махаар үйлчилдэг гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: Time.Com