Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлсан гэгддэг Cambridge Analytica дампуурлаа зарлах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Их Британий маркетинг судалгааны Cambridge Analytica компани өчигдөр бүх үйл ажиллагаагаа зогсоож, Британи, АНУ-ын холбогдох байгууллагуудад дампуурлаа зарлахаар хандсан байна.

Тус компанийг Фэйсбүүкийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайн замаар олж авч, улс төрийн зорилгод ашиглаж байсныг өнгөрсөн гуравдугаар сард хэвлэлүүд ичлилсэн юм.

Cambridge Analytica нь Фэйсбүүкийн 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хууль бус аргаар олж авснаа 2016 онд Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэж үзэж байгаа.

Тус компанийн мэдэгдэлд “Хэдийгээр компанийн ажилтнууд ёс зүйн хэм хэмжээ, хуулийн хүрээнд ажилласан гэдэгт бид итгэлтэй байгаа ч хэвлэлээр цацагдаж байгаа мэдээлэл нь манай компанийн үйлчлүүлэгчид, түншүүдийг үргээж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болголоо” гэжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
14 | 18 | 20 цаг