Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн ерөнхий сайдын эхнэрийг “амттай” гэж хэлсэн Эммануэл Макрон шүүмжлүүлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Австралид айлчилж байгаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр тус улсын ерөнхий сайдын эхнэрийг “амтлаг” хэмээн тодорхойлж, хүмүүсийг гайхшруулсан байна.

Айлчлалынхаа төгсгөлд тэр хэвлэлийн хамтарсан хурал дээр хүлээж авсан Австралийн талд талархал илэрхийлэхдээ ингэж хэлжээ.

Макрон “Таны болон таны амтлаг эхнэрийн найрсаг зочломтгой занд би талархаж байна” гэж Австралийн ерөнхий сайд Малкольм Турнбуллд хандаж хэлсэн юм.

Түүний энэ үг тэр дороо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал сүлжээнд хүчтэй тархаж, маргаан дэгдээсэн байна.

Макрон, Турнбул нар хэвлэлийн хурлынхаа өмнөхөн франц үдийн зоог барьсан тул түүний хэлсэн үг уг зоогтой холбоотой ямар нэг хошигнол байх гэж зарим хүмүүс тайлбарлажээ.

Бас англи хэлний “delicious” хэмээх үг нь франц хэлэнд орчуулагдахдаа “delicieux” гэсэн үг болдог ба энэ үгний өөр нэг утга нь “дур булаам” гэдэг ажээ. Тиймээс Францын ерөнхийлөгч англиар үг хэлэхдээ энэ утгыг илэрхийлсэн байх гэж зарим нь тайлбарлаж байна.

Харин нөгөө хэсэг нь энэ бол зүгээр л Францчуудын дурламтгай, романтик хэв маягийн илэрхийлэл гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Time.Com