Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Мао Зэдуны ач хүү Хойд Солонгост болсон ослоор амиа алдсан байж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хятадын домогт хувьсгалч Мао Зэдуны цорын ганц ач хүү Мао Шинью өнгөрсөн сард Хойд Солонгост болсон автобусны ослоор амиа алдсан байж магадгүй талаар Францын радио (Radio France International) станц мэдээлжээ.

Шинью нь Мао Зэдуны хоёр дахь хүү Анчиний хүү юм. Анчинь нь Солонгосын дайнд оролцож яваад амь үрэгдсэн гэгддэг. Дөрөвдүгээр сард Хятадын жуулчдыг тээвэрлэж явсан автобус Хойд Солонгосын Хойд Хванхэ мужийн гүүрнээс унаж осолдоход 32 жуулчин амь үрэгдсэн юм.

Шинью нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хошууч генерал цолтой. Осолдсон автобусанд Солонгосын дайнд оролцож явсан хүмүүсийн үр хүүхэд голдуу байжээ.

Мөн энэ ослоор Хойд Солонгосын дөрвөн иргэн амь үрэгдсэн байна.

Автобус Солонгосын дайнд амиа алдсан хятад цэргүүдийн булшинд зочлоод буцаж явсан байна. Уг газарт Мао Шиньюгийн эцэг Мао Анчинь бас оршуулагдсан ажээ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Мао Зэдуны шууд удмын хоёр хүн хоёул Солонгосын хойгт амиа алдсан болж байна.

Ослын дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун амьд үлдэгсдийг эмнэлэгт эргэж, Хятадын элчинд өөрийн биеэр очин эмгэнэл илэрхийлж байв. Тэр бас амиа алдагсдын шарилыг Хятад руу илгээх галт тэргийг үдэн гаргаж өгсөн юм.

 

Эх сурвалж: Korea Times