Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Онцлох эшлэл

2017 онд Монгол улсын эдийн засаг таамаглаж байснаас давсан үзүүлэлттэй буюу 5.1 хувиар өссөн нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнесийн хандлага сайжирсны үр дүн юм. 2018 онд болон цаашид ч эдийн засгийн өсөлт эерэг байх төлөвтэй байгаа бөгөөд үүнд уул уурхайн салбар дахь өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалт мөн худалдаа, тээврийн үйлчилгээний салбарын шинэ хөгжил голлон нөлөө үзүүлэхээр байна. Дэлхийн Банк


2018 оны 4 дүгээр сард Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн мэдээнд болон Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд дурдсанаар 2018, 2019 онуудад Монгол улсын нүүрсний экспорт, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт сайжирснаар тус улсын эдийн засгийн өсөлт нь тогтвортой хэвээр байх төлөвтэй байна. 

Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн ерөнхий чадамжийг сайжруулж, хөрөнгө оруулалтын уналт, улс төрийн тогтворгүй байдлуудыг даван туулах чадварыг өсөн нэмэгдүүлж байна. Ашигт малтмалын экспорт нь эдийн засагт хувь нэмэр оруулдгаараа салбартаа тэргүүлэгч билээ. Засгийн газрын гаргасан тоо баримтаас харахад 2016 онд уул уурхайн салбар нь ДНБ-ний 21 хувийг, нийт экспортын 85 хувийг, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг тус тус эзэлж байна. (https://www.export.gov/article?id=Mongolia-Mining)

Дэд бүтэц, уул уурхайн салбарт нэн ялангуяа өмнө зүгт байрлах Оюу Толгой, Таван Толгой, Ухаа Худаг ордууд, мөн хойд зүгт байрлах Нүүрстэй, Овоотын коксжих нүүрсний ордууд зэрэг гол төслүүдэд хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь улс орны эдийн засгийн өсөлт хөгжлийн түүчээ болж байна. Эдгээр төслүүд нь сайн чанарын, өндөр өртөг бүхий түүхий эдийг бүс нутгийн зах зээлд нийлүүлэх замаар Монгол улсын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр болж байна. 

Түүнчлэн Монгол улсын  нутгийн хойд хэсэгт Орос болон Хятад улсыг холбосон эдийн засгийн шинэ коридорыг хөгжүүлэх томоохон төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажилд орсон нь экспортын шинэ гарцыг нээж, (гангийн үйлдвэрт ашиглагддаг) нэмүү өртөг шингэсэн коксжих нүүрс болон бусад түүхий эдээ экспортлох, зах зээлээ төрөлжүүлэх боломж бүрдүүлж байна. Экспортын шинэ гарц бий болгосноор Монгол улс олон улсын зах зээлд нэвтрэхэд илүү хялбар болно. Урд зүгт Хятад улс руу экспорт хийхийн сацуу Япон, Солонгос, мөн цаашлаад Зүүн Европ руу коксжих нүүрс, бусад түүхий эд, хөдөө аж ахуйн зэрэг бүтээгдэхүүнүүд ийг одоогийн борлуулж буй үнээс харьцангуй өндөр үнээр худалдах боломж бүрдэх юм. 

Уул уурхай нь хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбаруудын хамт Монгол улсын эдийн засгийн тогтвортой байдалд нэн чухал ач холбогдолтой ба эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч юм.  Одоо Монгол улсын уул уурхайн салбар, засгийн газар (орон нутгийн засаг захиргаа) болон ард иргэд нь байгалийн баялгаа оновчтой, илт тод байдлаар хуваарилахын тулд хамтран ажиллах цаг үе нь нэгэнтээ болсон. Ингэснээр уул уурхайн салбар нь Монгол улсыг илүү хүчирхэг болгоно. 


Д.Төв