Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө

ikon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
 

Манай улсад айлчилсан Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж өнөөдөр нутаг буцлаа.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхав.

Мөн айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг амжилттай зохион байгуулав.

Тус айлчлал нь Монгол, Энэтхэгийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой боллоо гэж Монгол Улсын Гадаад харилцааны яам мэдээллээ.