Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Туушин зочид буудлын Соёмбо танхим

09:00 цагаас Ногоон санхүүжилтийн II форум болно. Форумд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл, Эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн томоохон байгууллагын төлөөлөл оролцох юм. 

Чингис зочид буудлын 3 давхарт 

09:00 цагт OXУ-тай радио давтамжийн хилийн бүсчлэлийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурна. 

Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хөтлийн хэсэг

09:30 цагаас Нийслэлийн Засаг дарга С.Батболд Чингэлтэй дүүрэгт ажиллана. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хийж байгаа төслүүдийн хэрэгжилт явцтай танилцана.

Бишрэлт зочид буудлын хурлын танхим

10:40 цагаас Нийслэлийн Засаг дарга С.Батболд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ.  

Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд

11:00 цагт ШӨХТГ-ын 2018 оны эхний улиралд хийгдсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажил, түүний үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах болно. 

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг Эрдэнэтийн олон мянган иргэдийг залилсан хэргийн талаар "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

Emart худалдааны төвийн KIA show room-д

12:00 цагаас Хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор, Монголоос анх удаагаа тоглолтын нээлтийн бөмбөгийг гардуулах хүүхдийг шалгаруулах талаарх мэдээллийг хүргэхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

“ Улаан гэр” галерейд

12:00 цагаас "НИЙГМИЙН ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ БУУЛГАХ НЬ" асуудал дэвшүүлсэн цуврал гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагаас Олон улсын оюутан, залуу судлаачдын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах талаар БСШУСЯ, Олон улсын спортын их дээд сургуулиудын холбоо, Монголын оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран мэдээлэл хийнэ.