2018/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B16
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B34
УЛААНБААТАР
|
-5°
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S28
16:00
S26
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
21:00
S16
22:00
S26
-1°
23:00
S26
-2°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Рио Тинто" бизнесийн хамтрагч уу, албан тушаалын хэргийн "ХОЛБОГДОГЧ" уу гэдэгт АТГ хариу өгнө

З.Боргилмаа
2018 оны 4 сарын 16
MorninigNews.mn

Монголын Засгийн газар Оюутолгой төслийг “Рио Тинто" компанитай хамтран эзэмших Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас /2009/ яг есөн жилийн дараа тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас /АТГ/ хэрэг үүсгэн саатуулан шалгаж эхэллээ.

Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх хүртэл талууд ойлголцол, эрх ашгаа нэгтгэх гэсээр зургаан жилийн турш маргалдсан асуудалд ямартай С.Баярын Засгийн газар цэг тавьж, галт тэргийг гацаанаас хөдөлгөсөн нь түүний нэр дээр бичигдэх түүхэн хэрэг явдал байлаа. Тэгэхдээ энэ түүх лав түүний хувьд сайнаар гэхээс илүүтэй муугаар бичигдэж яваа, өнөөдөр тун муу дээрээ ирээд байгааг бид харж байна. Магадгүй үүнээс ч муугаар төгсөж болзошгүй...

С.Баярын долоон хаус гэж яригдсаар удаж байгаа ч түүнийг " сая л нэг юм шалгаж эхлэхдээ “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, эсвээс“авлига авсан байж болзошгүй” гэх асуудлаар биш “албан тушаал урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон” үндэслэлээр шалгахаар болсон нь анхаарал татахаар байна. Учир нь саатуулан шалгах болсон уг үндэслэлийг харвал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хариуцлагыг түүнтэй ярих гэж байгаа бололтой.

Тэгэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болсон, түүнчлэн хохироосон, хохирлыг тодорхой тогтоосон зэрэг нь тоо, баримтаар нотлогдсон байх тохиолдолд гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтантай уг шийдвэрийнх нь үр дагаврын хариуцлагыг ярих ёстой байх. Харин одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээгээр хэн давуу эрх олж авсан, үүнээс хэн хэдий хэр хэмжээгээр яаж хохирсон, ийм байдал бий болгохын тулд Ерөнхий сайд, Сангийн сайд нар албан тушаалаа хэрхэн урвуулан ашигласныг тогтоосон дүгнэлт хараахан гараагүй гэж ойлгогдож байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын ахалж байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын Ажлын хэсэг саяхан байгуулагдаж, одоо л ажлаа эхлүүлж байгааг түүний өөрийнх нь соашл хуудсан дахь “sponsored” мэдээллээс харж болно. Магадгүй УИХ-ын Ажлын хэсгийн хүлээж төвдөхгүйгээр АТГ болон бусад хуулийн байгууллагаас өмнө нь шалгаад гаргасан дүгнэлт байхыг үгүйсгэхгүй ч тэр талаар яагаад нийтэд мэдээлээгүй вэ, мөн зэрэгцээд УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан нь ямар зорилготой вэ гэх асуулт урган гарч ирнэ.

Тэр тусмаа Хөрөнгө оруулалтын гэрээний үр дагавар, түүний хариуцлагын асуудлыг ярих гэж байгаа бол яагаад гарын үсэг зурснаар нь Ерөнхий сайд асан С.Баярыг шууд дуудаагүй вэ. Яагаад Сангийн сайд асан С.Баярцогтыг сая долларын дансны асуудлаар нь дуудав гэдэг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, эхлээд "эзэн" олж байгаад араас нь “хэрэг” олох гэсэн дарааллаар асуудал өрнөөд байгаа мэт хардлага төрөхүйц. Тэгэхээр хуулийнхны дараагийн гол нь ажил нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хэн давуу эрх олж авсан, үүнд нь Засгийн газрын албан тушаалтнуудаа эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласныг тогтоох явдал болж таарах нь.

Уг нь тодорхой байснаар нь долоон хаус, сая долларын дансыг мөшгөж, авлига авсан эсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгаж, улмаар авлига, хөрөнгийн эх үүсвэр хаанаас гаралтайг тогтоочихвол авлигадсан этгээд хариуд нь юу авсныг тогтоох замаар хэрэг явдал өрнөх нь гэж олон нийт таамаглаж байв. Тэгвэл нэгэнт цагдан хорих тухай шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үндэслэлээр цаашид шалгахгүй нь ойлгомжтой болов уу.

Хөрөнгө оруулалтын гэрээ хэнд давуу эрх олгосон бэ?

Оюутолгойн ордыг хөдөлгөөнд оруулах хүртэл зургаан жил үргэлжилсэн маргааны гол шалтгаан нь Монголын Засгийн газар төслөөс хувь эзэмших эсэх, эзэмшвэл хэдэн хувь байх, хувь эзэмшихгүй гэвэл хэдий хэр ашгийг хүртэх, эсрэгээрээ хувь эзэмшвэл бүр илүү их ашгийг яаж хүртэх тухай гудамжны тэмцэлдээ тулсан их мэтгэлцээн байлаа.

Эцэст нь “ард түмний" тал дийлж, Үндсэн хууль дахь “газрын баялаг бүх ард түмний өмч байна” гэсэн заалт ялж, Монголын Засгийн газар 34 хувийг эзэмших улс төрийн шийдвэр гарч байлаа. Тухайн үед С.Баярын Засгийн газарт өгсөн нөхцөл нь энэ байв.

Ийм нөхцөл дээр Засгийн газар Рио Тинтотой Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хамтдаа нэг завин дээр суусан юм. Оюутолгойн төсөл дээр зөвхөн Баяр, Баярцогт нарын ч биш үе, үеийн манай Засгийн газар Рио Тинтотой хамтрагч болох тэр нөхцөл өдгөө шалгагдаж буй нөхдүүдээс үл хамааран шийдэгдсэн хэрэг. Рио Тинто манай хамтрагч, энэ утгаараа "бусад" гэсэн тал байхгүй. Эдийн засгийн утгаараа хувьцааны 66 хувийг эзэмшиж буй тал тодорхой нөхцөлд “давуу” эрхтэй байх нь олон улсад мөрдөгддөг жишиг.

Оюутолгойн 34 хувийг эзэмшигчийн хувиар Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын зардлаас өөрийн хувь эзэмшилд дүйх хэмжээгээр хөрөнгө оруулах үүрэгтэй. Гэхдээ тэр хэмжээний хөрөнгө оруулалт гаргах эдийн засгийн чадавх байгаагүй учраас нөгөө хамтрагчаасаа зээлж ирсэн. Энэ нь манай талын хүртэх ноогдол ашгийг хойшлуулж байгаа нь ч үнэн.

Гэрээний энэхүү үр дагаврыг Монголын талд хохиролтой болсон гэж дүгнэх гэж байгаа бол энэ нь албан тушаал урвуулан ашиглаж, нөгөө талд давуу эрх олгосон үйлдэл үү, эсвэл бизнесийн зарчимд тулгуурласан тохиролцоо юу гэдгийг тогтоох ёстой болж таарна. Асуултын хариу аль талд гарахыг цаг хугацаа харуулах байх. Эцсийн дүндээ, “Рио Тинто” манай бизнесийн “хамтрагч” уу, эсвэл гэмт хэргийн “холбогдогч" уу гэдгийг тогтоох гэж байна.

С.Баяр, С.Баярцогт, тэрчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дараагийн шат болох далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан Ч.Сайханбилэг нарын буруутай эсэхээс үл хамаараад энэ бүхний цаана эрх ашиг нь хөндөгдөх Рио Тинто цаашид ямар хариу үйлдэл үзүүлэх нь монголчуудад хамгийн их хамаатай асуудал юм. Авлигын. албан тушаалын гэмт хэргийн холбогдогч болж дуусах уу, асар том бүтээн байгуулалтын хамтрагч хэвээр байх уу гэсэн асуултад л АТГ хариу өгөх бололтой.

x