Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утасны бүлэг хулгайчийг шалгаж байна

Өглөөний сонин
2018 оны 3 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын гap утсыг удаа дараа хулгайлсан ОХУ-ын иргэн Л болон Монгол Улсын иргэн Б, М, О нарыг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байгаа ажээ. Л гэгч нь 1990 онд төрсөн эмэгтэй бөгөөд Монгол Улсад түр оршин суугч, өмнө нь Монгол Улсын хуулиар хулгайн гэмт хэргээр нэг удаа ял шийтгүүлж байжээ.

Тэрбээр нөхөр болон өөр хоёр этгээдтэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг байжээ. Тэд хулгайлсан гар утсаа ченжүүдэд өгч борлуулдаг аргатай. Цагдаагийн алба хаагчид үүрэн телефоны компаниудтай хамтран тэдний хулгайлсан гap утаснуудыг эздэд нь хүлээлгэн өгчээ.

Тэд 2018 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр 30 минут зогсохдоо л 13 гар утас хулгайлсан гэж мэдүүлсэн нь эд мөрийн баримтаар тогтоогджээ.

Зураг