Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү ХК-ийн “60 супер азтан” хөтөлбөрийн супер шагнал Prius20 автомашины анхны эзэн тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-иас 60 жилийн ойн хүрээнд “60 супер азтан” сугалаат хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэглэгчиддээ бэлэг барьж байгаа аж.

Хэрэглэгчид Сүү ХК-ийн тетрапак савлагаатай “MILK” сүүний логог цуглуулан, сугалаа авч энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна. 

Энэхүү хөтөлбөрийн 2 дахь тохирол 2-р сарын 23-ны 20:00 цагаас MNC телевизээр шууд явагдаж, супер шагнал #Prius20 автомашины анхны эзэн тодорчээ. Энэхүү тохирлоор 0003019 серийн дугаартай Сумхүүгийн Өнөржаргал супер азтан болж, шинийн 8-ны билэгт сайн өдөр шинэхэн төмөр хүлгийн эзэн боллоо. 

Мөн iPhone8 гар утасны эзнээр 0002687 серийн дугаартай Тогтохбат, нөүтбүүкний эзнээр 0000814 серийн дугаартай Энэбишийн Мөнхцэцэг, 1 сая төгрөгийн эзнээр 0003537 серийн дугаартай Я.Маралмаа, 500 мянган төгрөгийн эзнээр 0000704 серийн дугаартай М.Аюушдолгор, 0000659 серийн дугаартай Г.Есүй-Үжин нар, бүтэн жилийн сүү тарагны хэрэглээ эзнээр 0000999 серийн дугаартай С.Мөнхнасан, 0003518 серийн дугаартай Г.Оюунсүрэн нар, бүтэн жилийн сүүний хэрэглээний эзнээр 0003014 серийн дугаартай Ц.Ганчимэг, 0003496 серийн дугаартай Гүнбатын Хонгоржин нар, хагас жилийн сүүний хэрэглээний эзнээр 0002546 серийн дугаартай Б.Тэлмүүн, 0002894 серийн дугаартай Ц.Энхзул нар тус тус тодорч, аз од нь гийсэн нийт 12 азтан шалгараад байгаа аж.

 

Азтанууддаа шагналыг 3-р сарын 5-ны 15:00 цагаас Сүү ХК-ийн байранд гардуулах аж.

СХД-ийн Макс-21 супермаркет болон Сүү ХК-ийн байранд ажлын өдрүүдэд сугалаатай “MILK” сүүний логог хүлээн авч, сугалааг байнга олгож байгаа юм байна.

Дашрамд дурдахад, энэхүү хөтөлбөр нь 5-р сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 3 дахь удаагийн тохирол 3-р сарын 17-нд явагдана.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.