2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
12°
11:00
S32
14°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
20°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, НАТО хэлний маргаанаа шийдэхийг Унгар, Украины талуудад уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Иенс Столтенберг

Саяхан Украин улс үндэсний цөөнхийн хэлийг зохицуулах шинэ хууль гаргасан нь Унгарын засгийн газрын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Өнгөрсөн оны есдүгээр сард ерөнхийлөгч Петро Порошенкогийн баталсан хууль ёсоор Украинд амьдардаг 140,000 унгар үндэстний хүүхдүүд төрөлх хэл дээрээ суралцах боломжгүй болж байгаа ажээ.

Уг хууль нь тус улс дахь Оросын нөлөөг бууруулахад голлон чиглэсэн гэгдэж байгаа ч бусад үндэсний цөөнхийн эрх ашгийг хөндсөн байна. Орос хэл бол Украины иргэдийн хоёр дахь гол хэл юм.

Энэ шийдвэрээс болоод үндэс нэгтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд Унгарын засгийн газар Украины эсрэг хориг тавиад байна. Тухайлбал энэ долоо хоногт Брюссельд болох НАТО-гийн гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Украин улсын төлөөлөл оролцох гэж байсныг Будапештийн эрх баригчид бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж, болиулсан юм.

Өчигдөр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг маргалдагч талуудад хандаж, маргаанаа эвээр шийдвэрлэхийг уриалжээ.

Тэрээр “Бид хэлний хуультай холбоотой гарсан бэрхшээлийг ойлгож байгаа. Тиймээс талуудыг үндэсний цөөнхийн эрхийн асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрэхийг уриалж байна. НАТО Украинтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, тусалж дэмжих эрмэлзлэлтэй хэвээр байна” гэжээ.

Унгар улсын засгийн газар энэ маргааны улмаас Украиныг НАТО болон Европын Холбоотой хамтран ажиллахад саад хийхээ амлаад байгаа юм.

АНУ-ын НАТО дахь элч Кэй Бэйли Хачисон өчигдөр бас Украин, Унгарын талуудад эв зүйгээ ололцохыг уриалсан байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

x