2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
12°
11:00
S32
14°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
20°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын “интернэтийн хаан” авлигын хэрэгт буруутгагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN

Хятадын интернэтийн бодлогыг гол тодорхойлогч асан түшмэл Лю Вэйг коммунист намаас хөөж, хэргийг нь прокурорт шилжүүлж байгаагаа тус улсын авлигатай тэмцэх байгууллага өчигдөр зарлажээ.

Хятадын Коммунист Намын сахилга бат, хянан шалгах хороо 2016 оныг хүртэл интернэтийн асуудлыг хариуцдаг байсан Люг хувийн байр сууриа өсгөхийн тулд “дур зоргоороо авирлаж, ичгүүргүй хэрэг үйлдсэн” хэмээн буруутай үйлдлүүдийг нь жагсааж үзүүлсэн байна.

Түүнийг хувийн нэр хүндээ өсгөхийн тулд бүх муу аргыг хэрэглэж байсан, бусдын эсрэг гүжир гүтгэлэг тараасан, намын удирдлагуудыг хуурч байсан, хоёр нүүр гаргасан, албан тушаалаар бэлгийн харилцааг солилцож байсан зэргээр буруутгажээ.

Люгийн буруутай үйлдлүүдийг нэрлэсэн шиг дэлгэрэнгүй, урт жагсаалтыг өмнө нь олон нийтэд тарааж байгаагүйг ажиглагчид баталж байна. Тиймээс түүнийг нэлээд ноцтой асуудалд холбогдсон гэж дүгнэж байгаа юм.

 

Одоо 58 настай Лю Вэйг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлжээ. Тэр Ши Жиньпинийг таван жил тутамд болдог намын их хурлаар эрх мэдлээ бататгаснаас нь хойш авласан хамгийн анхны “бар” болж байна. Ши Жиньпиний авлигын эсрэг тэмцлийн золиос болсон төрийн өндөр албан тушаалтнуудыг “бар” хэмээн нэрлэдэг болоод байгаа.

Дэлхийн хамгийн том интернэтийн зах зээлийг хянаж байдаг гэдэг утгаар нь Люг Time сэтгүүл 2015 онд дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгд нэрлэж байв.

Тэрээр Хятадын интернэт ертөнцийн нүүр царай болж, гадаад орнуудад бодлого стратегиа таниулах ажлыг тэргүүлдэг байсан юм. Лю 2014 онд Фэйсбүүк компанийн Калифорни дахь төв офист зочилж, Марк Зукербергийн суудалд сууж үзэж байгаа зургаараа АНУ-ын хэвлэлүүдээр алдаршиж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x