2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S28
19°
19:00
S28
17°
20:00
S44
15°
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дашням ояката болно

Д.Цэрэн
2018 оны 2 сарын 6
Зууны мэдээ

Уржигдархан Токио хотын “Рёогоку Кокүгикан” ордонд Монголын сүмочдын алтан хараацайнуудын нэг болох Асасекирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол болов.

Тэрбээр аль 1997 онд 16-хан настайдаа Японд очиж мэргэжлийн сүмогоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2000 онд дэвжээнд анх гарч барилдаад ердөө хоёр жилийн дараа макүүчийд дэвшсэн байдаг. Түүний сүмогийн замнал их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой салшгүй холбоотой гэдэг.

Хоёул улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд зодоглож Дагваа нь түрүүлж, Дашням өөрөө дөрөвт үлдэж байх үеэс үерхэж. Тэр үерхэл Японд очоод бүр ойр болсон байна. Басхүү хоёул жюүрёод байхдаа дээд зиндаанд ДэвшиН барилдана. Тэгээд цолтой бөхчүүдийн эгнээнд орно гэж андгай тавьж байсан гэдэг юм. Асашёорюү, Асасекирюү гэдэг нэр хоёул “өглөөний луу” гэсэн үг.

Харин тэр хоёрын ялгаа өнгө. Асашёорюү нь хөх луу бол Асасекирюү нь улаан луу нэртэй. Сүүлд дээд зиндаанд очоод хоорондоо өрсөлдөгч болж олон жилийг үдсэн. Б.Дашням дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа авч, секиваке цол хүртэж байлаа. Түүний нэг гоц амжилт гэвэл 2003 оны хаврын тэмцээнд үзүүр, түрүүнд үлдэж уран барилдааны болон дайчин барилдааны шагналыг давхар хүртэж байв.

Тэгвэл 2016 оны Кюүшюү башёд гэмтлийн улмаас муухан барилдаж макүүчийд хүртэл зиндаа буурсны дараа зодог тайлахаар болов. Зодог тайлсныхаа дараа сүмогийн ояката болох хүсэлтэй тул өнгөрсөн жил Япон улсын иргэншил авсан юм билээ. Асасекирюү цаашдаа Нишикижима нэрээр ояката болж дэвжээгээ тэргүүлэхээр болсон байна. Өмнө нь Кекүтэнхо Н.Цэвэгням зодог тайлаад мөн л тийм замаар ояката болоод байгаа юм. Тийнхүү Японы мэргэжлийн сүмод монгол ояката цөөнгүй байх бололтой.

 

x