Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

E-Mart худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 29-ний 02:04 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраажээ.

Гал түймэр тус худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй үүдний хэсэгт гарч, хүнсний бараа материал шатаж байсан байна.

Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй.

Аврагчид дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар