2018/07/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.60₮
B47
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
B47
УЛААНБААТАР
28°
|
17°
19:00
S102
20°
20:00
S44
19°
21:00
S44
17°
22:00
S44
17°
23:00
S44
16°
00:00
S44
15°
01:00
S44
15°
02:00
S28
14°
03:00
S44
13°
04:00
S28
13°
05:00
S44
14°
06:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГДҮГЭЭР САРЫН 8: Мэдлэгт суурилсан хөдөлмөрийн хараат бус байдал

ikon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
 

 -Мэдлэгт суурилсан хөдөлмөр хараат бус болон хариуцлагатай байдлын аль алиныг нь шаарддаг-

Мэдлэгтэй ажилтнууд хараат бус байх ёстой тулд тэдэнд гүйцэтгэх ажил болон гаргах үр дүнгээ өөрсдөө тодорхойлох боломж олго. Нэг талбарт ажилладаг хүмүүсийн мэдлэг хоорондоо ялгаатай байдаг шиг мэдлэгтэй ажилтан бүр өөрийн гэсэн өвөрмөц мэдлэгтэй байдаг. 

Энэ нарийн мэргэшсэн, өвөрмөц мэдлэгийн улмаас ажилтан бүр хариуцсан ажлаа байгууллагын хэнээс ч илүү мэддэг байх ёстой. Тийм ээ, мэдлэгтэй ажилтнууд өөрсдийн хариуцсан ажлаа байгууллага доторх хэнээс ч илүү мэддэг байх шаардлагатай. Учир нь тэд ажилдаа эзэн байсныхаа төлөө цалин авдаг шүү дээ. 

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, мэдлэгтэй ажилтан бүр өөрийн гүйцэтгэх ажлыг тодорхойлон, ажлаа зохих байдлаар зохион байгуулан, мөн дараа нь ажлаа гүйцэтгэх арга барилаа тодорхойлох хүлээлттэй байснаар хийсэн ажилдаа хариуцлага хүлэээх ч чадвартай байна гэсэн үг юм.  Мэдлэгтэй ажилтнуудаас хийх ажлынхаа төлөвлөгөөг сайтар бодож боловсруулуулан, удирдлагадаа танилцуулж байхыг хүсэх нь зүйтэй.

Би юунд анхаарлаа хандуулах вэ? Надтай хариуцлага тооцох ямар үр дүнгийн хүлээлттэй байж болох вэ? Хэдний дотор гүйцэтгэх вэ? Мэдлэгт суурилсан хөдөлмөр хараат бус болон хариуцлагатай байдлын аль алиныг нь шаарддаг. 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Өөрийн анхаарлаа хандуулах ажил, тухайн ажлаас хүлээгдэж буй үр дүн болон гүйцэтгэх хугацаа бүхий ажлын төлөвлөгөө гаргаж удирдлагадаа өгөөрэй.

 

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ. 

x