2018/07/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.60₮
B47
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
B47
УЛААНБААТАР
28°
|
17°
19:00
S102
20°
20:00
S44
19°
21:00
S44
17°
22:00
S44
17°
23:00
S44
16°
00:00
S44
15°
01:00
S44
15°
02:00
S28
14°
03:00
S44
13°
04:00
S28
13°
05:00
S44
14°
06:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГДҮГЭЭР САРЫН 7: Мэдлэгтэй ажилтан зардал биш, харин нөөц хөрөнгө

ikon.mn
2018 оны 1 сарын 7
iKon.MN
 

-Менежментийн үүрэг бол байгууллага доторх баялгийг хамгаалж тодрох юм-

Мэдлэгтэй ажилтнууд бол үйлдвэрлэлийн арга барилын эзэд билээ. Энэ нь тэдний хоёр чихний хооронд орших мэдлэгээс хамааралтай. Тэрхүү мэдлэг нь зөөвөрлөх бүрэн боломжтой асар том баялаг гэсэн үг. Мэдлэгтэй ажилтнууд үйлдвэрлэлийн арга барилаа өөрсдөө эзэмшдэг учраас нүүж шилжих бүрэн боломжтой.

Биеийн хүчний ажил хийдэг ажилтнуудын хувьд, ажлын байранд тэд хэрэгтэйгээс илүү тэдэнд ажил нь хэрэгтэй байдаг. Магадгүй бүх мэдлэгтэй ажилтнуудын хувьд, байгууллага тэдэнд хэрэгтэйгээс илүүтэйгээр байгууллагад тэд хэрэгтэй биш байж болно. Гэвч ихэнх байгууллага, мэдлэгтэй ажилтнууд бие биедээ харилцан адил хэмжээгээр хэрэгтэй байдаг.

Менежментийн үүрэг бол байгууллага доторх баялгийг хамгаалж халамжлах явдал юм. Хэн нэг мэдлэгтэй ажилтны мэдлэг нь байгууллагын нөөц болж, бүр цаашлаад байгууллагын гол нөөц болно гэдэг нь ямар утга учиртай вэ? Энэ нь боловсон хүчний бодлогод яаж нөлөөлөх вэ? Хамгийн бүтээлч мэдлэгтэй ажилтнуудыг татаж авч, мөн алдалгүй тогтоон барихын тулд яах хэрэгтэй вэ? Хэрхэн энэ хүмүүсийн бүтээлч байдлыг нэмэгдүүлж, улмаар байгууллагынхаа үйл ажиллагааны хүчин чадлыг ихэсгэх вэ?

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Хамгийн бүтээлч мэдлэгтэй ажилтнуудыг ажилд татаж, мөн тогтоохын тулд тэднийг болон тэдний мэдлэгийг байгууллагын хамгийн үнэт нөөц хэмээн үнэлж ханд.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ. 

x