Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

“КАПИТРОН БАНК 2017 ОНД“

ikon.mn
2017 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монголын банк санхүүгийн салбарт 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, Монголын хамгийн хурдацтай хөгжиж байгаа Капитрон банк нь 2017 оны ололт амжилт, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа шинэ оны босгон дээр харилцагч та бүхэндээ тайлагнаж байна. 

Капитрон банкны 2017 оны онцлох үйл явдлууд:

Капитрон банк нь Монголын 100 хувийн хөрөнгө оруулалтай банк бөгөөд Монголын банк, санхүүгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах 400 боловсон хүчин, 40 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагч нартаа улам бүр ойртуулан хүргэсээр ирлээ. Капитрон банк 2016 онд 2.3 дахин өсөлт хийж, Монголын хамгийн хурдацтай банкаар шалгарч байснаас гадна 2017 ондоо дүрмийн сангийн зохистой хэмжээнд хүргэх Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг жил хагасын өмнөөс ханган биелүүлж, нийт дүрмийн санг 50 тэрбум, активын хэмжээг 600 тэрбум төгрөгөөр давуулаад байна.

Шинэ жилийн мэндчилгээ

Биднийг үргэлж дэмжиж, итгэл хүлээлгэн хамтран ажилладаг, эрхэм харилцагч та бүхэндээ айлчлан ирж буй 2018 ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье !

 

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт